Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Дундговь аймагт 2021 оны хаваржилтын цаг агаарын нөхцөлийн тойм
Дундговь аймагт агаарын температурын хаврын дундаж 4,0- 8,5 градус дулаан байсныг олон жилийн дундажтай харьцуулбал 03 дугаар сард нийт нутгаар 4,6-9,7 градусаар дулаан, 04 дүгээр сард ихэнх нутгаар 1,2-2,4 градусаар дулаан буюу олон жилийн дунджийн орчим, 05 дугаар сард Эрдэнэдалай, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өндөршил сумдад олон жилийн дунджаас 1,1 – 2,2 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан.
Энэ хавар нийт нутгаар 2,4-31,6 мм хур тунадас орсон. 03 дугаар сард нийт нутгаар 0,4 – 4,3 мм хур тунадас орсноос. Дэлгэрхангай, Гурвансайхан, Өндөршил, Баянжаргалан сумдад 1,4 – 4,3 мм буюу олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага хур тунадас орсон. 04 дүгээр сард нийт нутгаар 0,6 – 18,2 мм орсон, Өндөршил суманд 0,6 мм буюу олон жилийн дунджаас бага, бусад ихэнх нутгаар 4,1 – 18,2 мм буюу олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон. 05 дугаар сард 0,2 – 21,4 мм хур тунадас орсноос, олон жилийн дундажтай харьцуулбал Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад 11,9 – 21,4 мм буюу олон жилийн дунджаас ахиу, бусад ихэнх нутгаар 0,2 – 7,1 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас орсон.
Салхины хамгийн их хурд 03 дугаар сард Эрдэнэдалай, Мандалговьд 40 м/с, Сайхан-Овоо, Гурвансайхан, Өлзийт сумдад 34 – 35 м/с, бусад нутгаар 24 - 28 м/с хүрч онц аюултай гамшигт үзэгдэл болсон. 04 дүгээр сард Мандалговьд 34 м/с, Эрдэнэдалай, Луус, Адаацаг, Говь-Угтаал сумдад 28 м/с, бусад нутгаар 20 - 26 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. 05 дугаар сард Мандалговь, Цагаандэлгэр, Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт, Өндөршил сумдад түр зуур 30 – 33 м/с, бусад нутгаар 24 – 28 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Энэ хавар 10 м/с дээш салхитай өдрийн тоо нийт нутгаар 48-76 өдөр буюу нийт хаврын өдрүүдийн 50-80 гаруй хувь нь 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдсан байна. Мандалговьд хамгийн олон 10 м/с дээш салхитай 76 өдөр, хамгийн бага нь Дэрэн суманд 48 өдөр ажиглагдсан. Бэлчээрийн ургамлын ургалт 4 дүгээр сарын 30-ны байдлаар ихэнх нутгаар ургамал цухуйгаагүй. Гурвансайхан, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Луус, Өндөршил сумдад ургамал дөнгөж цухуйсан. 05 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 20 орчим хувь Сайхан-Овоо сумын зүүн тал, Адаацаг сумын хойд тал, Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдын нутаг дунд зэрэг, бусад нутгаар ургамлын ургалт дөнгөж цухуйсан, ургамлын ургалт муу байна.
Дундговь аймагт 2021 оны хаврын өдрүүдийн цаг агаарын
аюултай үзэгдэл болон гамшигт үзэгдлийн тойм
03-р сарын 14-нд: Дундговь аймгийн нутгаар: Цас ороогүй. Салхи баруун, баруун хойноос дундаж их хурд нь Эрдэнэдалай суманд 34 м/с, Сайхан-Овоо, Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Баянжаргалан сумдаар 28 м/с, бусад сумдаар 16-24 м/с хүчтэй салхи салхилж, үргэлжилсэн хугацаа нь хамгийн бага нь Сайхан-Овоод 08 цаг 08 минут, хамгийн их нь Баянжаргалан суманд 14 цаг 53 минут үргэлжилж, онц аюулын хэмжээ буюу 28 м/с давсан тохиолдол нь Говь-Угтаал 16 минут, Сайнцагаан суманд 30 минут, Баянжаргалан суманд 01 цаг 54 минут, Эрдэнэдалай суманд 3 цаг 28 минут, Сайхан-Овоо суманд 04 цаг 43 минут, Гурвансайхан суманд 5 цаг 7 минут үргэлжилсэн. Түр зуур Сайхан-Овоо, Гурвансайхан, Говь-угтаал, Өлзийт сумдаар 34-35 м/с, Сайнцагаан, Эрдэнэдалай сумдаар 40 м/с хүрч ширүүссэн. Шороон шуурганы гамшигт үзэгдэл нь Дундговь аймгийн нийт нутгийг хамарсан ба үзэгдэх орчин 50 метр ч харагдахгүй болсон. Үргэлжилсэн хугацааны хувьд хамгийн бага нь Баянжаргаланд 06 цаг 26 минут, хамгийн их нь Эрдэнэдалайд 10 цаг 25 минут, бусад сумдаар 08 цаг 10 минутаас 09 цаг 24 минут үргэлжилсэн нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан.
03-р сарын 27-нд: Баянжаргалан, Сайнцагаан сумдаар 28 м/с, бусад сумдаар 18-24 м/с, түр зуур 40 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан. Хүчтэй салхины хувьд 08 цаг 16 минутаас – 15 цаг 53 минут үргэлжилсэн ба хамгийн бага нь Эрдэнэдалай суманд 8 цаг 16 минут, хамгийн их нь Баянжаргалан суманд 15 цаг 53 минут үргэлжилсэн. Шороон шуурганы хувьд 07 цаг 47 минутаас 14 цаг 22 минут үргэлжилсэн ба хамгийн бага нь Эрдэнэдалай суманд 7 цаг 47 минут, хамгийн их нь Цагаандэлгэр суманд 14 цаг 22 минут үргэлжлсэн нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан.
04-р сарын 14, 15-нд: Адаацаг, Луус, Сайнцагаан сумдаар 28 м/с, бусад сумдаар 16-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан. Хүчтэй салхины хувьд 02 цаг 11 минутаас-15 цаг 12 минут үргэлжилсэн ба хамгийн бага нь Дэлгэрхангай суманд 02 цаг 11 минут, хамгийн бага нь 15 цаг 12 минут Сайнцагаан суманд ажиглагдсан. Шороон шуурганы хувьд 03 цаг 05 минутаас 10 цаг 02 минут үргэлжилсэн ба хамгийн бага нь Цагаандэлгэр суманд, хамгийн их нь Луус суманд тус тус ажиглагдсан. Цасан болон шороон шуурганы хувьд 02 цаг 08 минутаас 08 цаг 40 минут үргэлжилсэн ба хамгийн бага нь Гурвансайхан суманд 02 цаг 08 минут, хамгийн их нь Цагаандэлгэр суманд 08 цаг 40 минут үргэлжилсэн нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
04-р сарын 24-нд Сайнцагаан, Гурвансайхан, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Хулд, Баянжаргалан, Луус, Өлзийт, Өндөршил сумдаар 16-22 м/с хүрч шороон шуурга шуурсан нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
04-р сарын 26-нд Сайнцагаан, Гурвансайхан, Говь-Угтаал, Баянжаргалан, Луус, Дэрэн сумдаар 18-23 м/с хүрч шороон шуурга шуурсан нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
05-р сарын 02, 03-нд: Дундговь аймгийн нийт нутгаар 15-20 м/с хүрч шороон шуурга шуурсан нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
05-р сарын 05, 06-нд: Говь-Угтаал суманд 17,0 мм, Цагаандэлгэр суманд 6,0 мм, Гурвансайхан, Дэрэн сумдаар 0,2 мм цас орсон. Салхины хувьд Говь-Угтаал, Гурвансайхан, Өндөршил, Өлзийт сумдаар 28 м/с, бусад сумдаар 16-24 м/с хүчтэй салхи ажиглагдаж, хүчтэй салхины үргэлжилсэн хугацаа нь 44 минутаас 20 цаг 26 минут үргэлжиллээ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан ба үргэлжилсэн хугацааны хувьд 25 минутаас 10 цаг 27 минут үргэлжиллээ. Мөн нийт нутгаар шороон шуурга ажиглагдсан ба үргэлжилсэн хугацааны хувьд 01 цаг 23 минутаас 09 цаг 24 минут үргэлжилсэн.
2021 оны 05 дугаар сарын 06-ны цасан шуурга Говь-Угтаал сум
05-р сарын 21-нд: Луус, Говь-угтаал, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Гурвансайхан, Сайнцагаан сумдаар 15-17 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурсан нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч ажиглагдсан.
05-р сарын 22-нд: Өлзийт, Өндөршил сумдаар 28 м/с, түр зуур Өндөршилд 33 м/с, бусад сумдаар 20-26 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан нь гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
05-р сарын 30-нд: Сайхан-Овоо, Говь-угтаал, Өндөршил, Гурвансайхан сумдын нутгаар 15-19 м/с хүрч ширүүссэн нь аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн.
Энэ хавар ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй цасан болон шороон шуурсан нь мал маллагаа болон бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байсан.
2020 оны хавар нийт нутгаар 03, 04 дүгээр сард олон жилийн дунджаас дулаан байсан ч, 05 дугаар сард хүйтэн, салхи шуурга ихтэй, ихэнх нутгаар бэлчээрийн ургамал оройтож цухуйсан ба 5 дугаар сарын эхний 10 хоногт Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад нойтон цас орж, мал цасанд дарагдсан, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан, ихэнх нутгаар үе үе хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдсан.
Зөвхөн 03 дугаар сарын 14-ны гамшигт үзэгдлээс аймгийн малчид 468 хүн төөрснөөс, зүүн талын сумдын 9 хүний амь үрэгдэж, 2,171,512 мал уруудаж, 137205 мал хорогдсон, 138 гэр нурж, 587 хашаа нурсан, 69 байшингийн дээвэр хуурсан, 30 авто машины цонх хагарч, будаг нь халцарсан, олон цагаар гэрэл, цахилгаан тасалдаж, Баянжаргалан ЦДАШ-н тулгуур №342-348 хооронд 7 ширхэг тулгуур хүчтэй салхины улмаас унасан, Сайхан-Овоо сумын шилэн кабель гэмтэж, аж ахуй нэгж, малчид, ард иргэдэд асар их хэмжээний хохирол учруулсан төдийгүй бэлчээрийн хөрс элсээр шуурч, элсэн хунгар үүссэн, ургамлын үндэс ил гарсан. Үүнээс хойших олон удаагийн давтамжтай цаг агаарын таагүй нөхцөлөөс мал, малчид нэлээд зутарсан, бэлчээрт мал идэх өвс юу ч үгүй болсноос, салхи шуурганд тамирдаж нэлээд мал хорогдсон(Холбогдох зургийг хавсаргав). Хаваржилт хүндэрсэн.
Дундговь аймаг
УЦУОШТөв 2021.06.03