Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 3 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 1,0 - 4,6 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 1,4 – 5,3 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 10 - 13 градус дулаан, шөнөдөө Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 19 градус, бусад нутгаар 13 – 18 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Гурвансайхан, Хулд сумдад 33 градус, Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдад 16 градус, бусад нутгаар 27 – 31 градус дулаан, шөнөдөө Мандалговь, Адаацаг сумдад 22 – 25 градус, нийт нутгаар 16 - 21 градус хүйтэн байжээ.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,0 – 3,9 мм тунадас орсон. Мандaлговьд 3,9 мм, бусад нутгаар 0,0 – 0,9 мм хур тунадас, 1 – 4 өдөр орсон.
Салхины их хурд нийт нутгаар 16 - 26 м/с хүрч 3 - 6 өдөр 10 м/с-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Тус сарын 20-ний өдрийн байдлаар Мандалговь, Луус сумдад 1-4 баллын мөстсөн цас, бусад нутгаар цасгүй.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хүчтэй салхи, шороон шуурга 1 удаа болсон, нэмэгдэл тэжээл өгөх, бог бод мал төллөх ажил явагдахад цаг агаар тааламжгүй байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ ахлах техникч Б. Баасанжаргал.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2023 оны 3 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ | 2023-03-28 | 2023-03-30 | 3 |
2023 оны 2 дугаар сарын цаг агаарын тойм мэдээ | 2023-03-14 | 2023-03-29 | 12 |
2023 оны 03 дугаар сарын эхний 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ | 2023-03-14 | 2023-03-21 | 12 |
2023 оны 2 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ | 2023-03-09 | 2023-03-20 | 8 |
2023 оны 2 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ | 2023-03-01 | 2023-03-20 | 13 |