> Цаг уурын шинжилгээний мэдээ

2023 оны 01 дүгээр сарын уур амьсгалын тойм мэдээ

Шинэчлэгдсэн: 2024-03-18 15:58:38

2023 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Манай аймгийн нутгаар 01 дүгээр сарын  агаарын дундаж  температур (1991-2020 оны дунджаар) Гурвансайхан, Баянжарглан, Дэлгэрхангай, Өлзийт, Хулд сумдаар -15,6 -16,7°С хүйтэн, Мандалговь, Говь-Угтаал, Луус, Өндөршил сумдаар   -17,1 -18,2°С хүйтэн, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Дэрэн, Адаацаг сумдаар -18,6 – 19,4°С хүйтэн байдаг байна.

Агаарын температурын хувьд 01дүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар -14,70С – -18,90С хүйтэн байлаа. Агаарын температурын үнэмлэхүй их утга 10-ны өдөр Дэлгэрхангай суманд 3,6°С, агаарын үнэмлэхүй бага утга 23-ны өдөр Цагаандэлгэр суманд -36,2°С хүрч ажиглагдсан байна.

Хур тунадасны хувьд  01 дүгээр  сард хур тунадас олон жилийн дунджаар (1991-2020) нутгийн хойд бүсэд 0,9 – 1,3мм, өмнөд бүсэд 0,4 – 1,6мм унадаг байна.  

01 дүгээр сард Дэлгэрхангай, Сайхан-Овоо сумдад олон жилийн дунджаас их хур тунадас унасан. Бусад сумдаар олон жилийн дунджаас бага хур тунадас унасан байна. Хоногт орсон хамгийн их тунадас 25-ны өдөр Дэлгэрхангай суманд 1,2мм орсон байна. Агаарын чийгшил Цагаандэлгэр, Говь-Угтаал, Сайхан-Овоо сумдаар 62-71%, бусад сумдаар 53-5%-тай байлаа.

Тус сард хөрсний дундаж температур -18°С градус байлаа. Хөрсний температурын үнэмлэхүй их утга 8-ны өдөр Мандалговь суманд 10°С, Дэлгэрхангай суманд 30ны өдөр 10°С, Өндөршил суманд 11ний өдөр 10°С, Хулд суманд 29ний өдөр 10°С хүрч  ажиглагдсан бол үнэмлэхүй бага утга 23-ны өдөр Цагаандэлгэр суманд -39°С хүрч ажиглагдсан байна.

01 дүгээр сард Дундговь аймгийн нутгаар ажиглагдсан цаг агаарын үзэгдлийг авч үзвэл  цас 27, аадар цас 1, явган цасан шуурга 23, хяруу 245, орон шуурга 17, намын цасан шуурга 11, хүчтэй цасан шуурга 2,  хүчтэй салхи 9, шороон шуурга 20, явган шороон шуурга 20 удаа тус тус ажиглагдсан байна. Салхины хамгийн их нь 12-ны өдөр Гурвансайхан суманд 25м/с хүрч ажиглагдсан байна.

Тойм бичсэн: Уур амьсгалын ахлах техникч: Г.Цэрэнжаргал