Урьдчилсан мэдээ > ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР 2023 ОНЫ 12-Р САРД ЦАГ АГААР ямар байх тухай урьдчилсан төлөв
ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР 2023 ОНЫ 12-Р САРД ЦАГ АГААР ямар байх тухай урьдчилсан төлөв


УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Агаарын температурын олон жилийн дундаж нь XII сард нутгийн өмнөд хэсгээр -10...-16°С, бусад нутгаар -16...- 24°С хүйтэн байдаг.
Хур тунадас XII сард ихэнх нутгаар 0–2 мм цас ордог.
ХУР ТУНАДАСТАЙ ӨДРИЙН ТОО БОЛОН ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
Арванхоёрдугаар сарын Монгол орны хур тунадастай өдрийн тоог 1980-2020 оны хооронд дундчилж үзүүлэв.
1980-2020 оны 12 дугаар сарын 1980 – 2020 оны 12 дугаар сарын хур
дундаж хур тунадастай өдрийн тоо тунадастай өдрийн тоон өөрчлөлт
2023 оны XII сарын цаг агаарын урьдчилсан төлөв
Арванхоёрдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн өмнөд хэсгээр -10...-16°С, бусад нутгаар -16...- 24°С хүйтэн байдаг байна (Зураг 1а).
2023 оны 12 дугаар сарын агаарын дундаж температур ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б).
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар 0–2 мм цас ордог байна (Зураг 2а). 2023 оны 12 дугаар сарын нийлбэр хур тунадас (цас) ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна (Зураг 2б
Зөвлөмж
Агаарын дундаж температур: Нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас нутгийн зүүн ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна. Сарын эхээр
агаарын температур ОЖД–аас 1–2°С-аар хүйтэн байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар өдөртөө дулаарна. Нэг болон хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас багатай байх бол гуравдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байна.
Дундговь УЦУОШТөв