Урьдчилсан мэдээ > ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР 2023 ОНЫ 4-Р САРААС 6-Р САР ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГААР 2023 ОНЫ 4-Р САРААС 6-Р САР ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Шинэчлэгдсэн: 2023-03-30 05:14:36

2023 оны IV сараас VI сарын цаг агаарын мэдээ

Дөрөвдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг (Зурaг 6). Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна (Зураг 7).  

  

Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна (Зураг 8,9).

  

Агаарын температур, хур тунадасны явцыг (Зураг 10)–д харуулав. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа ба цаашид нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн өмнөд хэсгээр +15... +19°C, бусад нутгаар +10... +15°C дулаан байдаг (Зураг 11). 5 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна (Зураг 12).

    

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар ихэнх нутгаар 4–10 мм хур тунадас ордог байна (Зураг 13). 5 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–аас бага байх төлөвтэй байна (Зураг 14).

  

Зургаадугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн өмнөд хэсгээр +20...+24°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байна  (Зураг 15). 6 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 16).

  

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар ихэнх нутгаар 10–20 мм хүртэл хур тунадас ордог (Зураг 17). 6 дугаар сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 18).

  

ЗӨВЛӨМЖ

Агаарын дундаж температур дөрөв, тавдугаар саруудад нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаа бол зургаадугаар сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, тавдугаар сард нийт нутгаар ОЖД-аас бага, бусад нутгаар бусад хугацаанд дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.  

Хаврын саруудад салхи шуурга ихтэй, хуурай байх магадлал өндөр байгаатай холбоотой хүчтэй салхи шуурганаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, агаар салхинд гарч, аялал зугаалгаар явахдаа шүдэнз, гал, цог, нурмыг бүрэн унтрааж, болзошгүй ой, хээрийн түймрээс сэргийлэхийг анхааруулж байна.

Дундговь УЦУОШТөв