Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр сумдад 15,4 – 16,6 градус, бусад нутгаар 9,6 – 14,7 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 3,1 – 7,0 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө Мандалговь, Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил сумдад 1-4 градус хүйтэн, бусад нутгаар 0 - 5 градус дулаан, шөнөдөө Хулд, Дэлгэрхангай сумдад 22 градус, Эрдэнэдалайд 32 градус, бусад нутгаар 25 - 30 градус хүйтэн байжээ. Агаарт 30 градусаас хүйтэн хоногийн тоо Эрдэнэдалай, Дэрэн, Адаацаг сумдад 1 удаа ажиглагдсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацагт 0 – 1 градус хүйтэн, Гурвансайхан, Луус, Өлзийт, Хулд, Дэлгэрхангай сумдад 8 – 12 градус, бусад нутгаар 2 - 7 градус дулаан, шөнөдөө Мандалговь, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил сумдад 32 - 36 градус, бусад нутгаар 26 – 31 хүйтэн байжээ.
Тунадасны хувьд Гурвансайхан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Өлзийт, Өндөршил, Хулд, Дэлгэрхангай сумдын нутгаар 0,0 – 0,2 мм хур тунадас орсон, бусад нутгаар хур тунадас ороогүй.
Салхины их хурд түр зуур нийт нутгаар 10 - 22 м/сек, хүрч 2 - 8 өдөр 10 м/сек-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Тус сарын 31-ны өдрийн байдлаар Цагаандэлгэр сум 4 см зузаантай 10 баллын мөстсөн цастай Мандалговь, Эрдэнэдалай, Адаацаг, Говь-Угтаал, Дэрэн сумдад 1-2 см зузаантай, 5-9 баллын мөстсөн цастай, Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Сайхан-Овоо, Луус, Дэлгэрхангай сумдад 1-4 баллын мөстсөн цастай, нийт нутгийн 60 хувь нь цасан бүрхүүлтэй, үүнээс хамгийн их цастай нутаг Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал сум, Сайнцагаан, Дэрэн, Дэлгэрцогт, бусад нутгаар бага зэргийн цасан бүрхүүлтэй, Луус, Хулд, Дэлгэрхангай, Өлзийт сумд цасгүй.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мал бэлчээрлэхэд цаг агаар тогтуун байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.