Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 1 дүгээр сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур Сайхан-Овоо, Гурвансайхан, Луус, Өлзийт, Хулд, Дэлгэрхангай сумдад 11,2-16,2 градус, бусад нутгаар 16,3 –19,9 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэдалай, Гурвансайхан, Цагаандэлгэр, Адаацаг, Баянжаргалан, Өндөршил сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,1 – 5,6 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө Хулд, Дэлгэрхангайд 2 градус дулаан, Адаацаг, Дэрэн сумдад 6 – 7 градус, бусад нутгаар 0 – 5 градус хүйтэн, шөнөдөө Эрдэнэдалай сумдад 31 градус, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Дэлгэрхангай сумдад 23 - 24 градус, бусад нутгаар 25 - 30 градус хүйтэн байжээ. Агаарт 30 градусаас хүйтэн хоногийн тоо Эрдэнэдалай суманд 1 удаа хүйтэрсэн.
Хөрсний гадаргын температур өдөртөө Хулд суманд 10 градус, Сайхан-Овоо, Гурвансайхан, Баянжаргалан, Луус, Өлзийт, Дэлгэрхангай сумдад 1 – 4 градус дулаан, бусад нутгаар 1 - 3 градус хүйтэн, шөнөдөө Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад 33 – 34 градус, нутгаар 27 - 32 градус хүйтэн байжээ.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,0 – 1,5 мм цас орсон. Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад 1,1 – 1,5 мм, Мандалговь, Гурвансайхан, Дэрэн сумдад 0,6 - 0,7 мм, бусад нутгаар 0,0 – 0,4 мм цас 1 – 2 өдөр оржээ.
Салхины их хурд түр зуур Өндөршил суманд 8 м/сек, бусад нутгаар 10 - 19 м/сек хүрч 1 - 6 өдөр 10 м/сек-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
20-ны өдрийн байдлаар нийт өртөө, харуул цасны хээрийн хэмжилт хийсэн дүнгээр: Цагаандэлгэр сум 4 см зузаантай 10 баллын мөстсөн цастай Мандалговь, Эрдэнэдалай, Адаацаг, Говь-Угтаал сумдад 2 см зузаантай, 5-9 баллын мөстсөн цастай, Дэрэн, Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил 1 см зузаантай, 5-9 баллын мөстсөн цастай, Сайхан-Овоо, Луус, Дэлгэрхангай сумдад 1-4 баллын мөстсөн цастай, Өлзийт, Хулд сумдад цасгүй.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд өөр аймагруу нэлээд малчид отороор явсан, нутагтаа байгаа малчид өвөлжөөндөө, бод, бог малд нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдахад цаг агаар хэвийн байсан. Малын усан хангамжийн хүрэлцээ хэвийн. Одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.