Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 16,1 – 21,0 градус дулаан байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Өндөршил суманд олон жилийн дунджаас 1,6 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа. Өдөртөө нийт нутгаар 27 - 33 градус дулаан, шөнөдөө 7 - 12 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж Говь-Угтаал сумаас бусад сумдад 1 - 4 өдөр халсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө Гурвансайхан, Цагаадэлгэр, Баянжаргалан, Өндөршил, Луус сумдад 59 - 61 градус, бусад нутгаар 53 – 58 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 14 - 30 өдөр, шөнөдөө нийт нутгаар 6 - 9 градус дулаан байжээ.
Салхины их хурд түр зуур Мандалговь, Сайхан-Овоо сумдад 25 – 27 м/с, бусад нутгаар 12 - 22 м/с хүрч 5 – 25 удаа 10 м/с-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд нийт нутгаар 4 - 17 удаа 11,4 – 75,7 мм орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад Өндөршил, Баянжаргалан сумдад 74,4 – 75,7 мм, Мандалговьд 62,5 мм, Говь-Угтаал, Гурвансайхан, Адаацаг, Дэрэн сумдад 41,6 – 48,3 мм, Луус, Өлзийт, Хулд сумдад 33,6 – 39,1 мм, буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэдалай суманд 29,7 мм буюу олон жилийн дунджийн орчим, Цагаандэлгэрт 33,7 мм, Дэлгэрхангайд 11,4 мм, Сайхан-Овоод 1,2 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, гүү барих, малын угаалага зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамж хүрэлцээтэй. Бэлчээрийн ургамал хазаар залаалалт, цэцэглэлт, крыловын хялгана цэцэглэлт, таана цэцэглэлтийн үе шатанд ургаж байна, ихэнх нутгаар хур тунадас орсноор ургамлын ургалт сэргэсэн, ургамлын өндөр дунджаар 1 - 11 см, ургамлын ургалтын байдал Цагаандэлгэр, Өндөршил, Адаацагийн хойд тал, Луусын хойд, зүүн тал хэвийн буюу нийт нутгийн 20 хувьд хэвийн, Сайхан-Овоогийн баруун болон урд тал, Дэлгэрхангай сум ургамлын ургалт муу буюу нийт нутгийн 10 хувьд зуншлага муу, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 70 орчим хувь байна.
Цаг агаарын нөхцөл байдал халалтаас үүссэн түр зуурын аянга цахилгаантай аадар борооноос малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.