Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 15,8 – 20,5 градус дулаан байсныг олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоод 1,1 градусаар олон жилийн дунджаас дулаан, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,4 – 1,5 градусаар сэрүүн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 25 – 30 градус дулаан, шөнөдөө 9 - 12 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж Гурвансайхан, Хулд, Өлзийт сумдад 1 - 2 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Мандалговь, Адаацаг, Өндөршил, Хулд 45 - 48 градус, Цагаандэлгэр, Гурвансайханд 60 - 61 градус, бусад нутгаар 52 – 57 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 2 - 10 өдөр тохиосон байна. Шөнөдөө нийт нутгаар 6 - 12 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 1,2 – 56,1 мм хур тунадас орсон. Баянжаргаланд 56,1 мм, Өндөршилд 40,4 мм, Мандалговь 39,0 мм, Гурвансайхан, Говь-Угтаал, Дэрэн, Луус, Өлзийт, Хулд сумдад 20,1 – 28,9 мм, Адаацаг, Эрдэнэдалайд 12,3 – 15,4 мм, Цагаандэлгэрт 9,1 мм, Сайхан-Овоо, Дэлгэрхангай суманд 1,2 – 5,0 мм хур тунадас 1 - 7 өдөр орсон.
Салхины их хурд Эрдэнэдалай суманд 24 м/с, Хулд суманд 8 м/сек, бусад нутгаар 10 - 18 м/с хүрч 1 - 9 өдөр 10 м/с-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, гүү барих, малын угаалага зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамж хүрэлцээтэй. Бэлчээрийн ургамал крыловын хялгана, хазаар залаалалт, таана цэцэглэлтийн үе шатанд ургаж байна, ихэнх нутгаар хур тунадас орсноор ургамлын ургалт сэргэж үзүүрээсээ шаралсан гэмтэл багассан, ургамлын өндөр дунджаар 2 - 10 см, ургамлын ургалтын байдал Цагаандэлгэр, Луусын хойд, зүүн тал, Адаацаг сумын хойд тал буюу нийт нутгийн 10 гаруй хувьд хэвийн, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдын нутгаар буюу нийт нутгийн 10 орчим гаруй хувьд зуншлага муу, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 75 хувь байна. 8 дугаар сарын 2-р 10 хоногт хур бороо нийт нутгийг хамарч орсон учир зуншлага сайжирсан.
Цаг агаарын нөхцөл байдал халалтаас үүссэн түр зуурын аянга цахилгаантай аадар борооноос малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ-ын инженер Б. Болортуяа