Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 2 дугаар сарын цаг агаарын тойм мэдээ


2020 ОНЫ 2 ДУГААР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Манай аймгийн нутгаар 2 дугаар сарын агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Гурвансайхан, Дэлгэрхангай, Өлзийт сумдаар -11,3 -12,4°С, Дэрэн, Адаацаг, Цагаандэлгэр сумдаар -15,0 – 17,1°С, бусад сумдаар -13,1 – 14,4°С байдаг байна.
Агаарын температурын хувьд 2020 оны 2 дугаар сард ихэнх нутгаар агаарын дундаж температур 1981-2010 оны олон жилийн дунджаас (ОЖД) дулаан байсан. Гурвансайхан, Дэлгэрхангай, Өлзийт сумдаар ОЖД-аас 2,6 – 3,6°С, Дэрэн, Адаацаг, Цагаандэлгэр сумдаар 2,7 – 5,1°С, бусад сумдаар 1,5 – 4,8°С-аар дулаан байлаа. Агаарын температурын үнэмлэхүй их утга Гурвансайханд 11,3°С, агаарын үнэмлэхүй бага утга Эрдэнэдалайд -29,9°С ажиглагдсан байна.
Зураг1. 2 дугаар сарын агаарын дундаж температур, агаарын үнэмлэхүй бага утга
2 дугаар сард хур тунадас бага унадаг бөгөөд 1981-2010 оны олон жилийн дунджаар (ОЖД) нутгийн хойд бүсэд 0,8–2,0мм, өмнөд бүсэд 0,5–1,2мм унадаг байна.
Хур тунадасны хувьд тус сард нийт нутгаар 30,0 мм тунадас орсон. Бүсээр нь авч үзвэл хойд бүсэд ОЖД-аас 0,2-4,1мм ахиу тунадас, өмнөд бүсэд Гурвансайхан, Өндөршил, Луус сумдаар ОЖД-аас бага, бусад сумдаар 0,2-3,6мм ахиу тунадас унасан байна. Хур тунадас бага орсон өмнөд бүсэд агаарын харцангуй чийг 45-49%, хойд бүсэд 52-68% байлаа.
Зураг 2. 2 дугаар сарын нийлбэр хур тунадас, агаарын харьцангуй чийг
Тус сард хөрсний температурын үнэмлэхүй их утга Луусад 24°С хүрч ажиглагдсан бол үнэмлэхүй бага утга Эрдэнэдалайд -35°С хүрч хүйтэрсэн. Харин даралтын үнэмлэхүй их утга Гурвансайханд 900,2 гПА, бага утга Говь-Угтаалд 837,2 гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь 2 сарын 13-нд Эрдэнэдалайд 20м/с хүрч ажиглагдсан байна.
Тойм бичсэн: Уур амьсгалын инженер Э.Бадамсүрэн