Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 2 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур Цагаандэлгэр суманд 10,2 градус, бусад нутгаар 4,4 – 9,4 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 3,0 – 6,5 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө Гурвансайхан, Өндөршил сумдад 10 - 11 градус, бусад нутгаар 4 - 9 градус дулаан, шөнөдөө Цагаандэлгэр суманд 28 градус, бусад нутгаар 16 - 20 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Дэлгэрхангай сумдад 7 - 12 градус, Сайхан-Овоо, Хулд, Говь-Угтаал, Дэрэн сумдад 14 – 19 градус, бусад нутгаар 20 – 24 градус дулаан, шөнөдөө Цагаандэлгэр суманд 28 градус, бусад нутгаар 19 – 23 градус хүйтэн байжээ.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,2 – 4,2 мм хур тунадас 2 - 4 өдөр орсон, Адаацагт 4,2 мм, Дэрэн, Говь-Угтаал сумдад 3,2 – 3,3 мм, Цагаандэлгэрт 2,7 мм, Дэлгэрхангайд 1,3 мм, бусад нутгаар 0,1 – 1,0 мм хур тунадас орсон.
Салхины их хурд түр зуур 10 – 19 м/сек хүрч, 10 м/сек-ээс их салхитай 1 - 7 өдөр ажиглагдсан.
Тус сарын 28-ны өдрийн байдлаар Дэрэн сумын төвдөө 3 см зузаантай, 0,28 гр/см3 нягттай 5 – 9 баллын цастай, хойд талдаа 15 – 20 см дундаж зузаантай, хунгарын зузаан 30 см хүрсэн битүү цастай, Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг(зүүн талдаа 4 см дундаж зузаантай, 32 см хунгарласан битүү цастай), Дэлгэрхангай сумдад 1 - 2 см зузаантай 10 баллын мөстсөн цастай, Луус, Хулд сумдад 1-4 баллын мөстсөн цастай, бусад нутгаар 0 см зузаантай, 5 – 9 баллын сэвсгэр цастай байна.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, бог бод мал төллөхөд бэлтгэл ажил зэрэг ажил явагдахад цаг агаар хэвийн тогтуун байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Сүүлийн 10 хоногт нутгийн хойд, зүүн хойд сумдын нутгаар их цас орсноос өвөлжилт хүндэрч байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.