Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 6 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 19,0 – 23,0 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 1,1 – 2,4 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 30 - 34 градус дулаан, шөнөдөө 8 - 11 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж 2 - 5 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг 52 градус, Эрдэнэдалай, Цагаандэлгэр суманд 63-64 градус, бусад нутгаар 57 - 61 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 7-10 өдөр халсан байна. Шөнөдөө нийт нутгаар 5-9 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,0 – 20,1 мм хур тунадас орсон. Сайхан-Овоо суманд 20,1 мм, Дэрэн суманд 17,8 мм, Мандалговь, Луус суманд 10,2-10,6 мм, Адаацаг, Говь-Угтаал сумдад 7,0 - 8,4 мм, бусад нутгаар 0,0 - 4,4 мм хур тунадас 4 - 5 өдөр орсон.
Салхины их хурд Өндөршил суманд 8 м/секунд, Гурвансайхан, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад 21-24 м/секунд, бусад нутгаар түр зуур 10-19 м/секунд хүрч 1-9 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, хонь ноослох зэрэг ажил явагдаж байна. Эдгээр ажил явагдахад цаг агаар тааламжгүй хэт халуун бүгчим, ихэнх нутагт хур тунадас бага байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг. Бэлчээрийн төлөөлөх ургамал говийн хялгана цэцэглэлт, үрийн боловсролт, таана, хазаар цухуйлтаас өөр үе шат явагдаагүй, салхи ихтэй, хур тунадас бага, хэт халж байгаагаас ургалт удааширалтай, таана ургалт саатаж үзүүрээсээ шаралж гэмтсэн, зарим газар хатаж унаад үндэс нь үлдсэн, ургамлын дундаж өндөр 2-8 см, Эрдэнэдалай сумаас бусад сумдад ургац 0,0-0,7 ц/га. ургамлын ургалтын байдал Эрдэнэдалай, Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, сумдад муу буюу нийт нутгийн 25 гаруй хувь, бусад нутгаар буюу 75 хувь нь дунд зэрэг байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид ард иргэдэд учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.