Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 10,2 – 14,4 градус дулаан байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Говь-Угтаал, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдад олон жилийн дунджаас 1,2 – 3,2 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн орчим байлаа. Өдөртөө нийт нутгаар 31 - 34 градус хүрч дулаарсан, шөнөдөө Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай сумдад 8-9 градус, бусад нутгаар 2 - 6 градус хүйтэн байжээ. Агаарт 30 градусаас давж 1 – 3 өдөр халсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө Мандалговь, Гурвансайхан, Цагаандэлгэр, Дэрэн, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт сумдад 54-59 градус, бусад нутгаар 48 - 53 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 5 - 23 өдөр дулаарсан. Шөнөдөө Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Адаацаг сумдад 9 - 13 градус, бусад нутгаар 3 - 8 градус хүйтэн хоносон.
Салхины их хурд түр зуур нийт нутгаар 16 - 27 м/секунд аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч 7 – 30 удаа 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд ихэнх нутгаар 4 - 8 удаа 2,9 – 9,5 мм орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад Цагаандэлгэр суманд 9,5 мм, Гурвансайхан, Өндөршил 6,3 – 8,8 мм, Дэлгэрхангай суманд 5,4 мм буюу олон жилийн дунджаас ахиу, Мандалговь, Баянжаргаланд 8,2 - 9,1 мм буюу олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 2,6 – 8,5 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отроор нүүж, бог малын төл хөнгөлөх, тэмээ ноослох ажил явагдаж байна. Эдгээр ажил явагдахад цаг агаар тааламжгүй, халуун салхитай байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамал таана, хазаар хялгана цухуйсан боловч салхи ихтэй, шөнөдөө сэрүүн хонож байгаагаас ургалт удааширалтай, үзүүрээсээ хатаж гэмтсэн ургамлын өндөр дунджаар 1-7 см, ургамлын ургалтын байдал Эрдэнэдалай, Адаацаг, Баянжаргалан, Өлзийт, Өндөршил сумдад муу буюу нийт нутгийн 30 хувь, бусад нутгаар буюу 70 хувь нь дунд зэрэг байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид ард иргэдэд учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.