Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 10 дугаар сарын эхний 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Эхний 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 4,9 – 9,3 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 1,6 градусаар хүйтэн, Мандалговь, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт, Хулд сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 2,2 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Өлзийт сумдад 26 – 27 градус, бусад нутгаар 18 – 23 градус дулаан, шөнөдөө Гурвансайхан, Өндөршил, Өлзийт сумдад 1 – 2 градус, бусад нутгаар 4 - 8 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Өлзийт, Баянжаргалан сумдад 46 – 47 градус, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Гурвансайхан, Өндөршил, Луус, Хулд сумдад 38 – 43 градус, бусад нутгаар 30 - 35 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 4 - 9 градус хүйтэн хоносон.
Тунадасны хувьд Өндөршил суманд 0,2 мм хур тунадас орсон, бусад нутгаар хур тунадас ороогүй.
Салхины их хурд Өндөршил, Дэлгэрхангай сумдад 8 м/сек, бусад нутгаар түр зуур 12 - 17 м/секунд хүрч 2 - 7 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, өвөлжилтийн бэлтгэл хороо бууцаа сийлэх, хужир шүү татах, гар тэжээл бэлтгэх зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлтэнд хүндрэл учираагүй ба одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.