Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 11,0 – 16,4 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэдалай, Гурвансайхан сумдад олон жилийн дунджаас 1,1-2,1 градусаар хүйтэн, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт, Хулд сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,7 – 6,8 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 1 - 5 градус хүйтэн, шөнөдөө Сайхан-Овоо суманд 30 градус, бусад нутгаар 23 - 28 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Мандалговь, Гурвансайхан, Дэрэн сумдад 4-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, шөнөдөө Мандалговь, Адаацаг, Сайхан-Овоо сумдад 32 - 33 градус, бусад нутгаар 26 - 31 градус хүйтэн хоносон.
Тунадасны хувьд ихэнх нутгаар 0,0 – 1,0 мм хур тунадас 1 өдөр орсон. Говь-Угтаал суманд 1,0 мм, Мандалговь, Гурвансайхан, Цагаандэлгэр, Адаацаг Дэрэн, Луус, Өлзийт сумдад 0,0-0,4 мм хур тунадас орсон, бусад нутгаар хур тунадас ороогүй.
Салхины их хурд нийт нутгаар түр зуур Дэрэн, Өндөршил сумдад 8 м/ сек, бусад нутгаар 10 - 14 м/секунд хүрч 1 – 4 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Цасан бүрхүүлийн хувьд Цагаандэлгэр, Гурвансайхан сумдад 0-2 см зузаантай 10 баллын цастай, Адаацаг, Дэрэн, Мандалговь, Говь-Угтаал, Өлзийт Дэлгэрхангай сумдад 0-1 см зузаантай 5-9 баллын цастай, Хулд, Луус, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 1-4 баллын цастай, Баянжаргалан, Өндөршил сумдын нутгаар цасгүй байна.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө идэшээ хийх, хужир шүү татах, бага малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг. Одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа