Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 5,0 – 8,8 градус хүйтэн байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Дэлгэрхангай, Мандалговь, Дэрэн, Луус, Өлзийт, Өндөршил сумдад олон жилийн дунджаас 1,1 – 1,9 градусаар дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа. Өдөртөө Говь-Угтаалд 10 градус, бусад нутгаар 12 - 16 градус дулаан, шөнөдөө 19 -23 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадарга дээр өдөртөө Өлзийт, Хулд сумдад 27 градус, бусад нутгаар 18 - 23 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 21 - 26 градус хүйтэн байжээ.
Салхины их хурд түр зуур нийт нутгаар 10 – 25 м/секунд хүрч 3 – 12 удаа 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд зарим нутгаар 1 - 2 удаа 0,0 – 0,3 мм орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад Мандалговь, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэлгэрхангай 0,0 мм, Адаацаг, Хулд сумдад 0,2 – 0,3 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас орсон, бусад нутгаар хур тунадас ороогүй.
Тус сарын 30-ны өдрийн байдлаар нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна.
Энэ сард хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид бууцандаа буух, идэшээ бэлтгэх, хужир шүү татах, бог малын хээлтүүлэг зэрэг ажил явагдлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлтэнд хүндрэл учираагүй ба одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.