Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 06 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 21,1-26,0 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 1,3-5,6 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 31 - 36 градус дулаан, шөнөдөө 9 - 14 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж 3 - 7 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Дэлгэрхангайд 56-57 градус, бусад нутгаар 60 - 66 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 9-10 өдөр тохиосон байна. Шөнөдөө Гурвансайхан, Баянжаргалан, Өлзийт, Өндөршил, Хулд сумдад 10-13 градус, бусад нутгаар 6-9 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд ихэнх нутгаар 0,0 – 5,9 мм хур тунадас орсон. Адаацаг, Дэлгэрхангайд 5,7-5,9 мм, Дэрэнд 3,7 мм, Эрдэнэдалай, Говь-Угтаалд 1,9-2,8 мм, бусад нутгаар 0,0-0,6 мм хур тунадас 1-3 өдөр орсон, Гурвансайхан, Өндөршилд суманд хур тунадас ороогүй.
Салхины их хурд Дэлгэрхангай суманд 8 м/секунд, Мандалговь, Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд 21-24 м/секунд, бусад нутгаар түр зуур 12-19 м/секунд хүрч 3-9 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, хонь ноослох зэрэг ажил явагдаж байна. Эдгээр ажил явагдахад цаг агаар тааламжгүй хэт халуун бүгчим, хур тунадас бага байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн төлөөлөх ургамалууд цухуйлтаас өөр үе шат явагдаагүй, шинэ үе шатгүй, салхи ихтэй, хур тунадас бага, хэт халж байгаагаас ургалт удааширалтай, таана ургалт саатаж үзүүрээсээ шаралж гэмтсэн, зарим газар хатаж унаад үндэс нь үлдсэн, ургамлын дундаж өндөр маш бага 0-4 см, ургац авах боломжгүй Дэрэнд 0,1 ц/га. Ургамлын ургалтын байдал Эрдэнэдалай сумын баруун буюу нийт нутгийн 1,8 хувь дунд буюу ургамлын ургалт жигдгүй, өсөлт хөгжилт нь удаашралтай, зарим ургамал гандаж шарласан, хэвийн зуншлагатай жилийхэд хүрэхгүй гандуу, зарим төрлийн мал тарга тэвээрэг гүйцэд авах боломж муу байна. Эрдэнэдалай сумын баруунаас бусад зүг болон нийт нийтгаар 98,2 хувьд ургамлын ургалт муу, өсөлт хөгжилт нь хэвийн явагдахгүй, ихэнх ургамал гандаж шарласан, гантай. Аль ч төрлийн мал тарга тэвээрэг авах боломжгүй байна. Цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлаас шалтгаалан малчид ард иргэд отор нүүдэл ихээр хийж байна.
Тойм бичсэн:
ЦУОТХэлтсийн ХААЦУ Ахлах техникч Г. Дашмаа.