Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 02 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур Сайхан-Овоо суманд 13,0 градус, бусад нутгаар 6,5-11,8 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Луус, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад олон жилийн дунджийн орчим, Сайхан-Овоо суманд олон жилийн дунджаас 1,3 градусаар хүйтэн, бусад нутгаар 1,1-4,0 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө Сайхан-Овоо, Өлзийт, Хулд сумдад 7-8 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан, шөнөдөө Сайхан-Овоо, Адаацаг, Дэрэн суманд 23-24 градус, бусад нутгаар 17-22 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Луус сумдад 3 градус, бусад нутгаар 14–19 градус дулаан, шөнөдөө Адаацаг, Цагаандэлгэр, Мандалговь, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сумдад 25-29 градус, бусад нутгаар 19 - 24 градус хүйтэн байжээ.
Тунадасны хувьд ихэнх нутгаар 0,0-0,9 мм хур тунадас орсон. Дэрэн суманд 0,9 мм, бусад нутгаар 0,0-0,4 мм хур тунадас 1-2 өдөр орсон. Сайхан-Овоо, Хулд, Өлзийт, Өндөршил сумдад хур тунадас ороогүй.
Салхины их хурд Өлзийт суманд түр зуур 8 м/секунд, бусад нутгаар 10-18 м/секунд хүрч 1-6 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Тус сарын 28-ны өдрийн байдлаар Гурвансайхан, Мандалговь, Эрдэнэдалай, Баянжаргалан, Дэлгэрхангай сумдад 0-1 см зузаантай 5-9 баллын мөстсөн цастай, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Дэрэн сумдад 0-2 см зузаантай 10 баллын сэвсгэр цастай, Луус, Хулд сумдад 1-4 баллын мөстсөн цастай. Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршил сумдад цасгүй.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, бог бод мал төллөхөд бэлтгэл ажил зэрэг ажил явагдахад цаг агаар хэвийн тогтуун байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэн, Гурвансайхан сумдад хонины гоц халдварт цэцэг өвчний улмаас хорио цээр тогтоосон, баруун талын сумдад гадны аймгийн оторын малчид нэлээд их ирж оторлосноос малын хоол муудаж, хаваржилт хүндрэх төлөвтэй. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлтэнд хүндрэл учираагүй ба одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.