Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 01 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 17,2-21,6 градус хүйтэн байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Дэрэн, Хулд сумдаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2-2,7 градусаар хүйтэн байлаа. Өдөртөө Цагаандэлгэр, Дэрэн, Хулд, Дэлгэрхангай сумдад 2-4 градус, бусад нутгаар 6-10 градус хүйтэн, шөнөдөө Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Говь-Угтаал сумдад 36-38 градус, бусад нутгаар 30-34 градус хүйтэн байжээ. Агаарт 30 градусаас давж Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Адаацаг сумдад 6-8 шөнө, бусад нутгаар 1-5 шөнө хүйтэрсэн.
Хөрсний гадарга дээр өдөртөө Мандалговь, Адаацаг, Луус сумдад 6-9 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 3 градус хүйтэн, шөнөдөө Хулд, Өндөршил, Дэрэн, Баянжаргалан, Гурвансайхан сумдад 32-35 градус, бусад нутгаар 36-40 градус хүйтэн байжээ. Адаацаг суманд хөрсөн дээр 40 градусаас хүйтэн 5 шөнө хоносон.
Салхины их хурд түр зуур нийт нутгаар 10- 18 м/секунд хүрч 2 – 23 удаа 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд нийт нутгаар 4-8 удаа 1,0-5,8 мм цас орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад Мандалговьд 5,8 мм, Дэлгэрхангай суманд 4,2 мм, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Гурвансайхан, Эрдэнэдалай сумдад 3,2-3,8 мм, бусад нутгаар 1,0-2,7 мм тунадус буюу олон жилийн дунджаас ахиу орсон.
Тус сарын 31-ны өдрийн байдлаар Хулд, Говь-Угтаал, Дэрэн сумдад 1-4 баллын мөстсөн цастай, бусад нутгаар 1-4 см дундаж зузаантай 5-9 баллын мөстсөн цастай.
Энэ сарын эхний болон дунд 10 хоногт дулаан, сүүлийн 10 хоногт хүйтэн байсан. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй цаг агаар хүйтэн байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Нийт нутгийн зүүн талын сумдад хонины гоц халдварт цэцэг өвчний улмаас хорио цээр тогтоосон, баруун талын сумдад гадны аймгийн оторын малчид нэлээд их ирж оторлосноос малын хоол муудаж, өвөлжилт хүндрэх төлөвтэй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер Б. Болортуяа.