Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 01 дүгээр сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур Эрдэнэдалай суманд 19,1 градус, бусад нутгаар 13,4 - 18,4 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Гурвансайхан суманд олон жилийн дунджаас 1,2 градусаар хүйтэн, Мандалговь, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Өлзийт сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,9-5,2 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө Цагаандэлгэр, Дэрэн, Хулд, Дэлгэрхангай сумдад 2-4 градус, бусад нутгаар 6-10 градус хүйтэн, шөнөдөө Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 29-30 градус, бусад нутгаар 23-28 градус хүйтэн байжээ. Агаарт 30 градусаас давж Эрдэнэдалай суманд 1 шөнө хүйтэрсэн.
Хөрсний гадаргын температур өдөртөө Эрдэнэдалай, Мандалговь, Луус, Адаацаг сумдад 6 - 9 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 3 градус хүйтэн, шөнөдөө нийт нутгаар 27 -31 градус хүйтэн байжээ.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,0-3,3 мм тунадас 2-3 өдөр орсон. Гурвансайхан суманд 3,3 мм, Мандалговь, Говь-Угтаал, Өндөршил сумдад 2,5-2,7 мм, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Луус, Дэлгэрхангай, Өлзийт сумдад 1,1-1,6 мм, бусад нутгаар 0,0-1,0 мм тунадас орсон.
Салхины их хурд түр зуур Өндөршил суманд 6 м/секунд, бусад нутгаар 10-14 м/секунд хүрч 1-7 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Тус сарын 20-ны өдрийн байдлаар Мандалговь, Цагаандэлгэр, Луус, Өндөршил сумдад 2-4 см зузаантай 0,23-0,25 гр/см3 нягттай, 10 баллын сэвсгэр цастай, бусад нутгаар 1-3 см зузаантай 5-9 баллын мөстсөн цасан бүрхүүл тогтсон.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх ажил явагдахад цаг агаар хэвийн тогтуун байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Тус аймагт гадны аймгуудаас оторын малчин айлууд нэлээд ирж оторлож байна. Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил, Дэрэн, Гурвансайхан сумдад буюу нутгийн зүүн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул хорио цээр тогтоосон. Говь-угтаал, Цагаандэлгэр сумдад малын гоц халдварт шүлхий өвчний улмаас 34 толгой мал устгал хийсэн.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.