Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 11,1 – 16,2 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Баянжаргалан, Өлзийт, Хулд сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 4,2 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 1 градус дулаанаас 2 градус хүйтэн, шөнөдөө 21 - 26 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Гурвансайхан, Баянжаргалан сумдад 6-8 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, шөнөдөө Адаацаг, Цагаандэлгэр сумдад 29 - 30 градус, бусад нутгаар 23 - 27 градус хүйтэн хоносон.
Тунадасны хувьд зарим нутгаар 0,0 – 0,2 мм хур тунадас 1-2 өдөр орсон. Говь-Угтаал суманд 0,2 мм, Гурвансайхан, Баянжаргалан, Цагаандэлгэр, Өндөршил сумдад 0,0 мм хур тунадас орсон, бусад нутгаар хур тунадас ороогүй.
Салхины их хурд нийт нутгаар түр зуур 10 - 18 м/секунд хүрч 1 – 7 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Цасан бүрхүүлийн хувьд Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Луус, Адаацаг сумдад 1-4 баллын мөстсөн цастай, бусад нутгаар цасгүй байна.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө идэшээ хийх, хужир шүү татах, бага малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг. Одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн:
ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.