Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08 дугаар сарын эхний 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Эхний 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 17,4-21,8 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо, Гурвансайхан, Эрдэнэдалай, Дэрэн сумдад олон жилийн дунджаас 1,3-2,1 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 26 – 31 градус дулаан, шөнөдөө 8 - 13 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж Сайхан-Овоо, Гурвансайхан, Өлзийт сумдад 1 - 2 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Дэрэн, Дэлгэрхангай, сумдад 45 - 50 градус, Өлзийт, Сайхан-Овоо сумдад 58 – 60 градус, бусад нутгаар 51 - 56 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 2-9 өдөр тохиосон байна. Шөнөдөө Мандалговь, Адаацаг, Дэрэн сумдад 4-7 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 4,9 – 53,6 мм хур тунадас орсон. Дэрэн Адаацаг сумдад 50,3 – 53,6 мм, Мандалговь, Эрдэнэдалайд 43,7 – 46,2 мм, Гурвансайхан суманд 31,7 мм, Баянжаргалан, Луус сумдад 20,5 - 22,4 мм, Сайхан-Овоо, Хулд сумдад 4,9 – 5,3 мм, бусад нутгаар 11,0 – 17,5 мм хур тунадас 2-8 өдөр орсон.
Салхины их хурд Өндөршил, Луус сумдад 8 м/сек, бусад нутгаар түр зуур 10 - 21 м/секунд хүрч 1 - 7 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, гүү барих, малын угаалага зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамж хүрэлцээтэй. Бэлчээрийн ургамал хазаар залаалалт, цэцэглэлт, крыловын хялгана цэцэглэлт, таана бундуйжилт, цэцэглэлтийн үе шатанд ургаж байна, нийт нутгаар хур тунадас орсноор ургалт сэргэж үзүүрээсээ шаралсан гэмтэл багассан, ургамлын өндөр дунджаар 6-21 см, ургамлын ургалтын байдал Өндөршил, Өлзийт, Хулд урд зүгээс бусад нь, Луус, Сайхан-Овоогийн баруун, зүүн зүг, Дэрэн, Баянжаргалан, Адаацаг сумын баруун зүг, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдад хэвийн буюу нийт нутгийн 60 гаруй хувь, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 40 орчим хувь байна. Тус 10 хоногт хур бороо нийт нутгийг хамарч орсон учир зуншлага сайжирсан. 09-нд Мандалговийн төвд 21 мм голчтой мөндөр 8 минут үргэлжлэн орсноос Эрүүл мэндийн газрын граш, архив, 2 айлын хашаа усанд автсан, баруун амралтын газрын цонхнууд хагарсан, өвс тэжээлийн агуулахын блокон хашаа нурсан, хохирлын мөнгөн дүн одоогоор гараагүй байна.
Цаг агаарын нөхцөл байдал халалтаас үүссэн түр зуурын аянга цахилгаантай аадар борооноос малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тойм бичсэн:
ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.