Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 08 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 18,4-23,6 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2-3,8 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 27 – 32 градус дулаан, шөнөдөө 9 - 12 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж Мандалговь, Сайхан-Овоо, Гурвансайхан, Эрдэнэдалай, Баянжаргалан, Өндөршил, Хулд, Дэлгэрхангай, Өлзийт сумдад 1 - 5 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Дэрэн сумдад 43 - 48 градус, Дэлгэрхангай, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдад 50-55 градус, Сайхан-Овоо суманд 62 градус, бусад нутгаар 56 - 60 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 3-10 өдөр тохиосон байна. Шөнөдөө Адаацаг суманд 6 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,3 – 24,5 мм хур тунадас орсон. Цагаандэлгэр суманд 24,5 мм, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Адаацаг Эрдэнэдалай сумдад 12,1 – 18,7 мм, бусад нутгаар 0,3 – 4,2 мм хур тунадас 1-8 өдөр орсон.
Салхины их хурд Өндөршил, Дэлгэрхангай сумдад 8 м/сек, бусад нутгаар түр зуур 10 - 21 м/секунд хүрч 1 - 5 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, гүү барих, малын угаалага зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамж хүрэлцээтэй. Бэлчээрийн ургамал хазаар залаалалт, цэцэглэлт, крыловын хялгана цэцэглэлт, таана цэцэглэлтийн үе шатанд ургаж байна, нийт нутгаар хур тунадас орсноор ургалт сэргэж үзүүрээсээ шаралсан гэмтэл багассан, ургамлын өндөр дунджаар 7-22 см, ургамлын ургалтын байдал Өндөршил, Өлзийт, Хулд урд зүгээс бусад нь, Луус, Сайхан-Овоогийн баруун зүгээс бусад, Дэрэн, Баянжаргалан, Адаацаг сумын баруун зүг, Цагаандэлгэр, Эрдэнэдалай сумдад хэвийн буюу нийт нутгийн 60 гаруй хувь, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 40 орчим хувь байна. Түрүү 10 хоногт хур бороо нийт нутгийг хамарч орсон учир зуншлага сайжирсан.
Цаг агаарын нөхцөл байдал халалтаас үүссэн түр зуурын аянга цахилгаантай аадар борооноос малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тойм бичсэн:
ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.