Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 06 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 19,5 - 24,0 градус дулаан байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэдалай суманд олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2-4,3 градусаар дулаан байлаа. Өдөртөө нийт нутгаар 35-39 градус дулаан, шөнөдөө нийт нутгаар 4-7 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас дээш нийт нутгаар 7-12 өдөр халсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө Адаацаг, Цагаандэлгэр, Хулд, Говь-Угтаал, Мандалговьд 59-60 градус, бусад нутгаар 62 - 67 градус дулаан, шөнөдөө Гурвансайхан, Өндөршил сумдад 7 градус дулаан, бусад нутгаар 1-5 градус дулаан хоносон. Хөрсөн дээр 40 градусаас дулаан 26-29 өдөр халсан.
Салхины их хурд түр зуур нийт нутгаар 12-26 м/секунд аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч 1 – 25 удаа 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд нийт нутгаар 1-11 удаа 1,2-22,5 мм орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад Өлзийтсуманд21,4 мм буюу олон жилийн дунджийн орчим, Мандалговь, Цагаандэлгэрт 22,0-22,5 мм, Гурвансайхан, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Адаацаг, Дэрэн сумдад 10,5-17,3 мм, бусад нутгаар 1,2-9,2 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Сүүлийн 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид ямаа саах, отор нүүдэл хийх, хонь хяргах зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжгүй хэт халуун бүгчимбайлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамал хазаар шинэ үе шат явагдаагүй, говийн хялгана, сайрын хялганаүрийн боловсролтын үе шат явагдаж байгаа боловч салхи ихтэй, хур тунадас бага, хэт халж байгаагаас ургалт удааширалтай, таана ургалт саатаж үзүүрээсээ шаралж гэмтсэн, зарим газар хатаж унаад үндэс нь үлдсэн, ургамлын өндөр дунджаар 4-11 см, ургац 0,0-0,5 ц/га, ургамлын ургалтын байдал Сайхан-Овоо сумын урд зүгээс бусад нь, Адаацаг сумын баруун, зүүн зүгт хэвийн буюу нийт нутгийн 10 орчим хувь, Дэрэн, Баянжаргалан, Луус, Өлзийтийн баруун тал, Өндөршил сумдын нутгаар муу буюу нийт нутгийн 30 хувь, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 60 гаруй хувь байна.
Цаг агаарын нөхцөл байдал халалтаас үүссэн түр зуурын аянга цахилгаантай аадар борооноос малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тойм бичсэн:
ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.