Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 03 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар 0,8-3,9 градус хүйтэн байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэдалай, Говь-Угтаал, Өндөршил, Хулд сумдад олон жилийн дунджаас 1,2-1,9 градусаар, бусад нутгаар олон жилийн дунджаас 2,1-5,6 градусаар тус тус дулаан байлаа. Өдөртөө нийт нутгаар 10-14 градус дулаан, шөнөдөө Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Хулд сумдын нутгаар 12-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадарга дээр өдөртөө Гурвансайхан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт, Өндөршил сумдад 30-34 градус, бусад нутгаар 20-29 градус дулаан, шөнөдөө Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай 21-25 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байжээ.
Салхины их хурд түр зуур Сайхан-Овоо, Гурвансайхан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт, Хулд, Дэлгэрхангай сумдын нутгаар 20-24 м/с аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн, бусад нутгаар 12-19 м/с хүрч салхилсан бөгөөд тухайн сард 3-16 удаа 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд зарим нутгаар 0,0-14,7 мм цас орсноос. Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад 11,8-14,7 мм, Хулд суманд 5,5 мм, Гурвансайхан, Луус сумдад 1,1-1,5 мм буюу олон жилийн дунджаас ахиу, Өлзийт суманд 2,3 мм буюу олон жилийн дунджийн орчим, Мандалговь, Эрдэнэдалай, Адаацаг, Дэрэн сумдын нутгаар 0,0-0,5 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас 1-4 удаа орсон. Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад хур тунадас ороогүй.
Дөрөвдүгээр сард хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, бог бод мал төллөөд дуусч байгаа, ямаа самнаж байна. Эдгээр ажил явагдахад 22-24 өдрүүдэд ихэнх нутгийг хамарсан хүчтэй цасан болон шороон шуурга болсноос, Сайхан-Овоо, 11,4 мм цас орж дундаж зузаан нь 30 см, хунгарын зузаан 58 см нягт нь 0,25 гр/см3, Дэлгэрхангай суманд 10,6 мм цас, дундаж зузаан нь 25 см, нягт нь 0,17 гр/см3, Хулд суманд 5,5 мм цас орж, дундаж зузаан нь 23 см хүрч, цасан шуурга тавьж, тус нутгийн малчдад малын бэлчээрлэлтэнд хүндрэл учруулж хороо, саравч нь цасаар дүүрсэн. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна.
Тойм бичсэн: ЦУ хэлтсийн ахлах техникч Г.Дашмаа.