Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 02 сарын цаг агаарын тойм мэдээ


Энэ сард агаарын дундаж температур Сайхан-Овоод 15,3 градус, бусад нутгаар 8,8-12,8 градус хүйтэн байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо, Хулд сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3-5,4 градусаар дулаан байлаа. Өдөртөө нийт нутгаар 1-6 градус дулаан, шөнөдөө Сайхан-Овоо, Эрдэнэдалайд 28-31 градус, бусад нутгаар 22-27 градус хүйтэн байжээ.Агаарт 30 градусаас хүйтэнСайхан-Овоо суманд 2 удаа ажиглагдсан.
Хөрсний гадарга дээр өдөртөө Сайхан-Овоо суманд 0 градус,Хулд, Дэлгэрхангай, Адаацаг, Дэрэн сумдад 5-10 градус, бусад нутгаар 14-18 градус дулаан, шөнөдөө Цагаандэлгэр суманд 32 градус, бусад нутгаар 26-31 градус хүйтэн байжээ.
Салхины их хурд түр зуурнийт нутгаар 12- 18 м/секунд хүрч 3 – 13 удаа 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд нийт нутгаар 2-5 удаа 0,5-8,3 мм цас орсон ба олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад 5,6-8,3 мм, Говь-Угтаал, Хулд сумдад 4,4-4,8 мм, Гурвансайхан суманд 3,0 мм, Эрдэнэдалай, Мандалговьд 2,5-2,7 мм,Баянжаргалан, Өлзийт сумдад 1,8-1,9 мм буюу олон жилийн дунджаас ахиу, Өндөршил суманд 0,5 мм буюу олон жилийн дунджийн орчим,бусад нутгаар 0,5-1,0 мм буюу олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
02-р сард нийт нутгаар 2-5 удаа цас орж, цасан шуурга 1-2 өдөр шуурсан, дулаан өдрүүдэд ихэнх нутагт цас хайлж тарлан цастай болсон. Тус сарын 28-ны өдрийн байдлаар Сайхан-Овоо суманд 5 см дундаж зузаантай, 0,20 г/см3 нягттай, 5-9 баллын мөстсөн цастай, Цагаадэлгэр, Гурвансайхан, Говь-угтаал сумдад 1-2 см зузаантай, битүү 10 баллын сэвсгэр цастай, Мандалговь, Адаацаг, Баянжаргалан, Дэрэн, Өлзийтсумдад 0-1 см зузаантай, 5-9 баллын мөстсөн цастай, бусад нутгаар 1-4 баллын цастай буюу өдөртөө дулаарч цас хайлж тарлантсан. Өндөршил сумдад цас хайлж цасгүй болсон. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлтэнд хүндрэл учираагүй ба одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.