Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Дундговь аймгийн Онги голын 2022 оны 7 дугаар сарын тойм
Дундговь аймгийн Онги голын 2022 оны 7 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Дундговь аймгийн байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 7 дугаар сард Онги-Сайхан-Овоо усны харуулын ирүүлсэн Онги голын усны сорьцод усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 7 дугаар сард хийсэн Дундговь аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжтай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
Тодорхойлсон үзүүлэлт |
Сорьц авсан цэг |
||
Онги-Сайхан-Овоо харуул
|
MNS 4586:98 Хүлцэх агууламж мг/л |
||
Жинлэгдэх бодис |
Ж/Б мг/л |
0.8 |
|
Перманганатын исэлдэх чанар |
Пич мг/л |
0.3 |
10 |
Сульфатын ион |
SO42- мг/л |
64.0 |
100 |
Хлорийн ион |
Cl- мг/л |
9.2 |
300 |
Эрдэсжилт |
Эрд Мг/л |
336.6 |
|
Аммоний ион |
NH4+ мг/л |
0.04 |
0.5 |
Нитритийн ион |
NO2- мг/л |
0.009 |
0.02 |
Нитратын ион |
NO3- мг/л |
0.24 |
9.0 |
Фосфатын ион |
PO4 3- мг/л |
0.015 |
0.1 |
Фтор |
F - мг/л |
0.59 |
1.5 |
Цахилгаан дамжуулах чанар |
EC µS/cm |
357,0 |
|
Усны орчин |
pH |
7.41 |
6.5-8.5 |
Шинжилгээний дүнгээс үзэхэд Онги-Сайхан-Овоо харуулын ирүүлсэн Онги голын усны шинжилгээний дүнгээс үзэхэд стандартаас давсан тохиолдол илрээгүй байна.
МЭДЭЭ БИЧСЭН:
БОШЛ-ЫН ЭРХЛЭГЧ Б.ЯНЖМАА