Мэдээлэл

Мэдээлэл үйлчилгээ

Шинэчлэгдсэн: 2024-03-17 07:37:32
  1. Багц мессежний үйлчилгээг 2016 онд нийт 15 сумын хэрэглэгчдэд цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ болон 7 хоногийн урьдчилсан мэдээг давхардсан тоогоор 40032 орчим  мессеж дамжуулсан.
  2. Нээлттэй утас буюу 93098866 дугаарын утсаар  цаг агаарын мэдээг тасралтгүй 24 цагийн турш малчид, ард иргэд, тээвэрчдэд хүргэж байна. 2016 оны байдлаа нийт 957 айл холбогдож цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авсан.
  3. http://dundgovi.tsag-agaar.gov.mn Өдөр бүр 6-8-н цаг агаарын мэдээ,  мэдээллийг тогтмол шинэчлэн оруулдаг. 2016 оны байдлаар 158689 хэрэглэгч/өдөрт 280 удаа, сард 8391/ нэвтэрсэн байна
  4. Дундговь Ус Цаг  Уур Facebook хаягаар Цаг агаарын мэдээллийг хүргэж байна.
  5. Цаг агаарын мэдээг хэрэглэгчдэд хүргэдэг сувгуудын талаар 200 ширхэг  поршур хийж байгууллагын нээлттэй хаалганы арга хэмжээ, Хонгорын уул,  Говь-угтаал сумын Бага Залаагийн уулан дээр гарч цаг агаар шинждэг малчид,  ард иргэдэд  тараалаа. 
  6. Дундговь аймгийн АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ЦОГЦОЛБОР
    Малчин таны цаг агаарын мэдээллийн хөтөчЦаг агаарын гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх зориулалт бүхий “Аюулаас сэрэмжлүүлэх” цогцолбор  нь малчдад мэдээлэл хүргэх чадалтай орон нутгийн мэдээлэл холбооны хэрэгсэл юм. 2005 онд Эрдэнэдалай, 2009  онд Говь-угтаал суманд, 2012 онд Мандалговь хотод тус тус Н. Тогтох даргын санаачлага, хөрөнгө оруулалтаар  байгуулагдсан.Цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол  08:30, 14:30, 17:30, 20:30-д, Цаг агаарын аюултай үзэгдлээс Сэрэмжлүүлэг мэдээ зарласан үед цаг тутамд зарлан мэдээлж байна.