Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

2018 оны 05-р сарын 17-ны үүрээр Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэв.

Шинэчлэгдсэн: 2019-08-18 21:55:07

“Мандал Бороо-1” экспедиц нь Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн нутаг “Хөтөл ус”, “Бадай”, “Сүүжийн шовгор” зэрэг газруудаас ЦАЗНөлөөлөх ажлыг зохион байгуулж 33 гр урвалжаар үйлчиллээ. Синоптик инженер болон ЦАЗН Албаны дежур инженерүүдээс зааварчилгаа, зөвлөмж авч, ИНЕГ-аас харвалт үйлдэх зөвшөөрлийг 10 минутын хугацаатай  тус тус авч харвалт үйлдсэний дараа  хаалгаж ажиллав. Уг  ажилбарт “Мандал бороо-1” экспедицийн дарга Я.Мажаасүрэн, ЦАЗН ажилтан Д. Цэнд-Аюуш, С.Жавхлан, Жолооч-техникч Ц.Цэдэнсодном, Синоптик инженер Э.Азжаргал, ЦАЗНАлбаны дежур ахлах мэргэжилтэн Пунцагдорж болон ИНЕГ-н цамхагийн дежур Мөнхбаяр, Баясгалан   нар ажиллав. Харвалт үйлдсэн газар, орсон хур тунадас, хамарсан газар нутгийг дараах зурагт үзүүлэв.