Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Энэ оны анхны экспедиц гарлаа

Шинэчлэгдсэн: 2019-12-07 13:40:11

2012 оны 4 дүгээр сарын 17-ны байдлаар УОБЕГ-аас өгч байгаа мэдээгээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Цэцэрлэг, Бүрэнтогтох,Эрдэнэбулган, Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт ойн түймэр асч байгаа бөгөөд Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Гурванбулаг, Сэлэнгэ аймгийн Түшиг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт гарсан ойн түймэр цурманд ороод асч байгаа юм байна. Иймд УОБЕГ-ын холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний үндсэн дээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлж ойн түймэр унтраах арга хэмжээ зохион байгуулж эхэллээ. Тухайлбал Сэлэнгэ аймгийн "Сэлэнгэ-Бороо-1" экспедиц тус аймгийн Түшиг суманд, Булган аймгийн "Булган-Бороо-1" экспедиц Сэлэнгэ, Бугат сумын орчим, Хөвсгөл аймгийн "Мөрөн-Бороо-1" экспедиц Цагаан-Үүр суманд гарсан түймрийг унтраах зорилгоор үүлэнд зориудаар нөлөөлөлж тунадас нэмэгдүүлэхээр 17-ны өдөр ажилдаа гарлаа. 

Мөн энэ сарын 18-ны өдөр "Хурын шим" төвийн экспедиц Улаанбаатар хотын орчим Богдхан ууланд газрын генератор ажиллуулж хур тунадас нэмэгдүүлэх ажил зохион байгуулах бэлтгэж байна.

                                                                          Д.Чулуунбат