Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-09-21 18:00:37

 2018-04-21-ний орой Цаг агаарт зориудаар нөлөөлөв.

          “Мандал Бороо-1” экспедиц нь Дундговь аймгийн Луус сумын Суврага багийн нутаг “Суврага хайрхан”-ны өмнөд хэсэгт ЦАЗНөлөөлөх ажлыг зохион байгуулж 3 гр урвалжаар үйлчиллээ. Синоптик инженер болон ЦАЗН Албаны дежур инженерүүдээс зааварчилгаа, зөвлөмж авч, ИНЕГ-аас харвалт үйлдэх зөвшөөрлийг 10 минутын хугацаатай авч харвалт үйлдсэний дараа  хаалгаж ажиллав. Уг  ажилбарт “Мандал бороо-1” экспедицийн дарга Я.Мажаасүрэн, ЦАЗН ажилтан Д. Цэнд-Аюуш, С.Жавхлан, Жолооч-техникч Ц.Цэдэнсодном, Синоптик инженер Э.Азжаргал, Ц.Мөнхдэлгэр, ЦАЗНАлбаны дежур ахлах мэргэжилтэн Пунцагдорж болон ИНЕГ-н цамхагийн дежур Даваадорж   нар ажиллав. Харвалт үйлдсэн газар, орсон тунадас, хамарсан газар нутгийг дараах зурагт үзүүлэв.