Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 8 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 15,7 - 20,0 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Сайхан-Овоо сум олон жилийн дунджаас 1,2 градусаар дулаан, Өндөршил сум олон жилийн дунджаас 1,4 градусаар сэрүүн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 27 – 33 градус дулаан, шөнөдөө 7 - 11 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж Мандалговь, Сайхан-Овоо, Гурвансайхан, Дэрэн, Дэлгэрхангай, Хулд, Луус, Өлзийт сумдад 1 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Баянжаргалан, Өндөршил, Мандалговьд 45 - 49 градус, бусад нутгаар 51 - 58 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 6 - 10 өдөр тохиосон. Шөнөдөө нийт нутгаар 6 - 10 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,3 – 35,3 мм хур тунадас орсон. Өндөршилд 35,3 мм, Дэрэн, Цагаандэлгэр, 20,3 – 23,0 мм, Баянжаргаланд 17,1 мм, Говь-Угтаал, Мандалговь, Гурвансайхан, Адаацаг, Хулд сумдад 10,6 – 14,7 мм, Өлзийт, Эрдэнэдалай сумдад 6,2 - 8,3 мм, бусад нутгаар 0,3 – 4,0 мм хур тунадас 1 - 6 өдөр орсон.
Салхины их хурд Мандалговьд түр зуур 28 м/с, бусад нутгаар 10 - 21 м/с хүрч 1 – 9 өдөр 10 м/с-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, гүү барих, малын угаалага зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамж хүрэлцээтэй. Бэлчээрийн ургамал хазаар залаалалт, цэцэглэлт, крыловын хялгана цэцэглэлт, таана цэцэглэлтийн үе шатанд ургаж байна, ихэнх нутгаар хур тунадас орсноор ургамлын ургалт сэргэсэн, ургамлын өндөр дунджаар 2 - 11 см, ургамлын ургалтын байдал Цагаандэлгэр, Өндөршил, Адаацагийн хойд тал, Луусын хойд, зүүн тал хэвийн буюу нийт нутгийн 20 хувьд хэвийн, Сайхан-Овоогийн баруун болон урд тал, Дэлгэрхангай сум ургамлын ургалт муу буюу нийт нутгийн 10 хувьд зуншлага муу, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 70 орчим хувь байна.
Цаг агаарын нөхцөл байдал халалтаас үүссэн түр зуурын аянга цахилгаантай аадар борооноос малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.