Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 7 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 21,2 – 26,0 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Говь-Угтаал, Өндөршил сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,7 – 3,3 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 33 – 36 градус дулаан, шөнөдөө 11 - 16 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж нийт нутгаар 4 - 10 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Мандалговь, Хулд сумдад 56 – 58 градус, бусад нутгаар 59 - 64 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 6-11 өдөр тохиосон. Шөнөдөө нийт нутгаар 9 - 14 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,5 – 37,9 мм хур тунадас орсон. Говь-Угтаалд 37,9 мм, Цагаандэлгэрт 29,9 мм, Баянжаргалан, Өлзийт сумдад 22,7 – 25,6 мм, Мандалговь, Эрдэнэдалайд 10,8 – 16,8 мм, бусад нутгаар 0,3 – 9,4 мм хур тунадас 1 - 8 өдөр орсон.
Салхины их хурд Өндөршил суманд 7 м/с, бусад нутгаар түр зуур 12 - 26 м/с хүрч 4 - 9 өдөр 10 м/с-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, хурга ноослох зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжгүй халуун хуурай салхитай байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамал хур тунадас орсноор нутгийн хойд хэсгээр сэргэж, зуншлага дунд зэрэг байна, ургамлын өндөр дунджаар 2 - 8 см, ургац 0,0 – 0,8 ц/га, ургамлын ургалтын байдал Адаацаг, Өндөршилийн зүүн, урд тал, Говь-Угтаал, Луусын баруун, урд тал, Баянжаргалангийн баруун тал, Өлзийт, Сайнцагаан, Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Хулд сумдад муу буюу нийт нутгийн 50 гаруй хувь, бусад нутгаар дунд зэрэг байна. Түр зуурийн аянга дуу цахилгаантай аадар бороо, хүчтэй нөөлөг салхинаас малчид, ард иргэд анхаарал болгоомжтой байна уу.
Тойм бичсэн:
ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа