Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 6 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 18,9 – 23,2 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Цагаандэлгэр, Өндөршил сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 1,2 – 2,1 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 28 - 34 градус дулаан, шөнөдөө 9 - 12 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж зарим нутгаар 1 - 4 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Эрдэнэдалай, Адаацаг 53 градус, Гурвансайхан, Говь-Угтаал суманд 64 градус, бусад нутгаар 54 - 59 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 7 - 10 өдөр халсан байна. Шөнөдөө нийт нутгаар 7 - 10 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,2 – 24,8 мм хур тунадас орсон. Дэрэн суманд 24,8 мм, Өлзийтд 10,7 мм, Мандалговь, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сумдад 6,5 – 8,8 мм, бусад нутгаар 0,2 - 4,5 мм хур тунадас 1 - 7 өдөр орсон. Сайхан-Овоод хур тунадас ороогүй.
Салхины их хурд Дэлгэрхангай суманд 8 м/с, бусад нутгаар түр зуур 14 -27 м/с хүрч 2 - 8 өдөр 10 м/с-ээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, хонь ноослох зэрэг ажил явагдаж байна. Эдгээр ажил явагдахад цаг агаар тааламжгүй хэт халуун бүгчим, ихэнх нутагт хур тунадас бага байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг. Бэлчээрийн төлөөлөх ургамал говийн хялгана, таана, хазаар цухуйлтаас өөр үе шат явагдаагүй, салхи ихтэй, хур тунадас бага, хэт халж байгаагаас ургалт удааширалтай, таана ургалт саатаж үзүүрээсээ шаралж гэмтсэн, зарим газар хатаж унаад үндэс нь үлдсэн, ургамлын дундаж өндөр 0 - 5 см, Гурвансайхан, Цагаандэлгэр сумдад ургац 0,0 ц/га, бусад сумдад ургац аваагүй, ургамлын ургалтын байдал Гурвансайхан, Цагаандэлгэр, Дэрэн сумдад дунд зэрэг буюу нийт нутгийн 20 орчим хувь, бусад нутгаар буюу 80-аад хувь нь муу байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр зуурын нөөлөг салхи Адаацагт ажиглагдснаас сумын төвд айлын хашаа, гэр нурах, байшингийн дээвэр хуурах, цонх хагарах зэрэг ард иргэдэд хохирол учирсан байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.