Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 11,2 – 15,2 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Баянжаргалан, Дэрэн сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар 1,2 – 2,9 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 27 - 31 градус дулаан, шөнөдөө 1 градус хүйтнээс 2 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж Гурвансайхан, Баянжаргалан, Өндөршил, Хулд, Дэлгэрхангай сумдад 1 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Мандалговь, Гурвансайхан, Цагаандэлгэр, Дэрэн, Баянжаргалан, Өндөршил сумдад 52 - 58 градус, бусад нутгаар 48 - 49 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 5 -10 өдөр тохиосон. Шөнөдөө нийт нутгаар 3 градус хүйтнээс 1 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд ихэнх нутгаар 0,0 – 5,5 мм хур тунадас орсон. Адаацаг, Дэрэнд 5,3 - 5,5 мм, Мандалговь, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад 4,1 – 4,9 мм, бусад нутгаар 0,0 – 3,6 мм хур тунадас орсон.
Салхины их хурд түр зуур 10 - 28 м/сек хүрч 1-10 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан. 21-нд Цагаандэлгэрт 15 м/с, Сайхан-Овоо, Гурвансайхан, Говь-Угтаал сумдаар 17-18 м/с, түр зуур 20-25 м/с, бусад сумдаар 9-14 м/с, түр зуур 18-20 м/с, 28-нд ихэнх нутгаар 14-16 м/с, түр зуур 18-23 м/с, 31-нд Сайхан-Овоод 16 м/с, түр зуур 20 м/с хүрч ширүүссэн. Бусад хугацаанд ихэнх нутгаар 8-13 м/с салхилж, шороон шуурга шуурсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отроор нүүж, бог малын төл хөнгөлөх, тэмээ ноослох ажил явагдахад цаг агаар тааламжгүй, салхи, шуурга ихтэй байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ муу байна. Бэлчээрийн ургамал таана, хазаар хялгана цухуйсан боловч хур тунадас бага, салхи ихтэй, шөнөдөө сэрүүн хонож байгаагаас ургалт удааширалтай, үзүүрээсээ хатаж гэмтсэн ургамлын өндөр дунджаар 0 - 2 см, ургамлын ургалтын байдал нийт нутаг муу байна. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид ард иргэдэд учирсан хохирол байхгүй боловч мал ногоонд цадах боломжгүй, малын тарга хүч тааруу байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.