Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7 дугаар сарын сүүлийн 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Сүүлийн 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 19,0 – 24,4 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 32 – 37 градус дулаан, шөнөдөө 10 - 14 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж нийт нутгаар 1 - 7 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Дэлгэрхангай сумдад 47 – 51 градус, Мандалговь, Өлзийт, Өндөршил сумдад 61 - 64 градус, бусад нутгаар 54 - 60 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 6-11 өдөр тохиосон. Шөнөдөө нийт нутгаар 7 - 12 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,3 – 18,6 мм хур тунадас орсон. Адаацаг, Дэрэн сумдад 16,0 - 18,6 мм, Мандалговь, Эрдэнэдалай, Өндөршил сумдад 5,3 – 8,6 мм, бусад нутгаар 0,3 – 4,7 мм хур тунадас 3-8 өдөр орсон.
Салхины их хурд Өндөршил суманд 8 м/сек, бусад нутгаар түр зуур 10 - 25 м/секунд хүрч 3 - 11 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, хурга ноослох зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжгүй халуун хуурай салхитай байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамал хур тунадас орсноор нутгийн хойд хэсгээр сэргэж, зуншлага хэвийн болж байна, ургамлын өндөр дунджаар 2 - 10 см, ургац 0,0 – 1,6 ц/га, ургамлын ургалтын байдал Адаацагийн хойд тал, Өлзийтийн хойд урд тал, Баянжаргалан сумдад муу буюу нийт нутгийн 15 гаруй хувь, Эрдэнэдалай сум зуншлага сайжирч хэвийн буюу 5 хувь, бусад нутгаар буюу 80 орчим хувь нь дунд зэрэг байна. Түр зуурийн аянга дуу цахилгаантай аадар бороо, хүчтэй нөөлөг салхинаас малчид, ард иргэд анхаарал болгоомжтой байна уу.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа