Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 03 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 0,3 градус хүйтэнээс 3,3 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад 3,2-11,1 градусаар олон жилийн дунджаас дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 15-20 градус дулаан, шөнөдөө Дэрэн, Луус, Өлзийт, Дэлгэрхангай сумдад 10-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Мандалговь, Сайхан-Овоо, Өлзийт, Хулд, Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдад 30-35 градус, бусад нутгаар 24–29 градус дулаан, шөнөдөө Гурвансайхан, Дэлгэрхангай сумдад 16 градус, бусад нутгаар 18 - 23 градус хүйтэн байжээ.
Тунадасны хувьд зарим нутгаар 0,0-3,0 мм тунадас орсон. Сайхан-Овоо суманд 3,0 мм, Дэлгэрхангай, Хулд сумдад 0,4-0,8 мм, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Луус, Өлзийт сумдад 0,0 мм тунадас орсон, бусад нутгаар хур тунадас ороогүй.
Салхины их хурд нийт нутгаар 10-20 м/секунд хүрч 1-5 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжөөндөө малдаа нэмэгдэл тэжээл өгөх, бог бод мал төллөж эхлэж байна, эдгээр ажил явагдахад цаг агаар хэвийн тогтуун байлаа. Нийт нутгаар цасгүй болсон. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. 4-нд нийт нутгаар хүчтэй салхилж, хүчтэй шороон шуурга шуурсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малын бэлчээрлэлтэнд хүндрэл учираагүй ба одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.