Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 7 дугаар сарын дунд 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Дунд 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 19,3-24,6 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Мандалговь, Говь-Угтаал, Адаацаг, Өлзий, Өндөршил, Дэлгэрахнгай сумдын нутгаар 1,7-3,2 градусаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 30 – 34 градус дулаан, шөнөдөө 8 - 13 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж нийт нутгаар 6 - 8 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Өлзийт сумдад 65 градус, Дэлгэрхангай суманд 52 градус, бусад нутгаар 55 - 60 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 7-10 өдөр тохиосон. Шөнөдөө нийт нутгаар 6-11 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 5,2 – 28,3 мм хур тунадас орсон. Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад 25,6 – 28,3 мм, Гурвансайхан суманд 23,5 мм, Мандалговь, Сайхан-Овоо, Хулд сумдад 15,6 – 18,5 мм, Эрдэнэдалай, Дэрэн, Луус, Өлзийт, Өндөршил сумдад 10,0 - 12,2 мм, Баянжаргалан, Адаацаг Дэлгэрхангай сумдад 5,2 – 8,5 мм хур тунадас 3-8 өдөр орсон.
Салхины их хурд Өндөршил, Хулд сумдад 8 м/сек, бусад нутгаар түр зуур 10 - 24 м/секунд хүрч 2-10 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, хурга ноослох зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байлаа. Малын усан хангамжийн хүрэлцээ дунд зэрэг байна. Бэлчээрийн ургамал хур тунадас орсноор дахин сэргэж, зарим нутагт таана бундуйжиж, хазаар, хялгана, шинэ үе шат явагдаагүй, ургамлын өндөр дунджаар 1 - 6 см, ургамлын ургалтын байдал Адаацаг сумын баруун, хойд зүгт хэвийн буюу нийт нутгийн 5 орчим хувь, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Адаацагийн зүүн, урд зүг, Өлзийтийн баруун, хойд зүг, Дэрэн, Луус, Хулд, Дэлгэрхангай сумдад дунд зэрэг буюу нийт нутгийн 60 орчим хувь, Баянжаргалан, Гурвансайхан, Говь-Угтаал, Өлзийт зүүн, урд зүгт, Өндөршил сумдын нутгаар муу буюу нийт нутгийн 35 орчим хувь байна. Тус 10 хоногийн сүүлийн өдрүүдэд хур бороо нийт нутгийг хамарч орсон учир зуншлага сайжрана. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малчид ард иргэдэд учирсан хохирол байхгүй.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.