Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 дугаар сарын эхний 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Эхний 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 0,5 – 5,0 градус хүйтэн байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэдалай, Цагаандэлгэр сумдад 1,3 градусаар хүйтэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өлзийт, Өндөршил сумдад олон жилийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 3,3 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө нийт нутгаар 11 – 16 градус дулаан, шөнөдөө 15 - 20 градус хүйтэн байжээ.
Хөрсний гадаргын температур өдөртөө Өлзийт, Баянжаргалан, Цагаандэлгэр, Адаацаг сумдад 22 – 23 градус, бусад нутгаар 16 - 21 градус дулаан, шөнөдөө Адаацаг, Мандалговь, Цагаандэлгэр сумдад 21 - 25 градус, бусад нутгаар 15 - 20 градус хүйтэн хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 0,0 – 3,6 мм хур тунадас 1 – 3 өдөр орсон. Сайхан-Овоод 3,6 мм, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Дэлгэрхангай сумдад 1,1 – 1,3 мм, бусад нутгаар 0,0 – 0,7 мм хур тунадас орсон.
Салхины их хурд нийт нутгаар түр зуур 11 - 19 м/секунд хүрч 2 – 5 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Цасан бүрхүүлийн хувьд Цагаандэлгэр, Баянжаргалан сумдад 0-1 см зузаантай, битүү 10 баллын сэвсгэр цастай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 2 см зузаантай 5-9 баллын мөстсөн цастай, Говь-Угтаал, Дэрэн, Өлзийт, Өндөршил, Хулд, Дэлгэрхангай сумдад 0-1 см зузаантай, 5-9 баллын сэвсгэр цастай, Луус, Адаацаг сумдад 1-4 баллын мөстсөн цастай, Мандалговь, Гурвансайхан сумдад цасгүй байна.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид өвөлжилдөө бууж, хороо бууцаа сийлэх, хужир шүү татах зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамжийн хүрэлцээ хэвийн. 11 сарын 9-нд нийт нутгийг хамарсан цасан болон шороон шуургатай байлаа, одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.