Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 09 дугаар сарын эхний 10 хоногийн Цаг агаарын нөхцлийн тойм мэдээ


Эхний 10 хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 13,5-18,2 градус дулаан байсныг нь олон жилийн дундажтай харьцуулахад Цагаандэлгэр, Говь-Угтаал сумдад олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3-3,6 градусаар дулаан байжээ. Агаарт өдөртөө Өлзийт, Адаацаг сумдад 29-30 градус, бусад нутгаар 23 – 28 градус дулаан, шөнөдөө 2 - 6 градус дулаан байжээ. Агаарт 30 градусаас давж Өлзийт суманд 1 өдөр халсан.
Хөрсний гадаргын температур өдөртөө Адаацаг, Говь-Угтаал, Дэрэн сумдад 40 - 43 градус, Өлзийт суманд 54 градус, бусад нутгаар 46 - 51 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас дулаан өдрийн тоо нийт нутгаар 1 - 8 өдөр ажиглагдсан. Шөнөдөө нийт нутгаар 1 - 5 градус дулаан хоносон.
Тунадасны хувьд нийт нутгаар 1,7 – 14,7 мм хур тунадас орсон. Адаацаг, Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Луус сумдад 11,0-14,7 мм, Өлзийт, Говь-Угтаал, Эрдэнэдалай сумдад 1,7 – 4,3 мм, бусад нутгаар 5,5 – 8,1 мм, хур тунадас 2-7 өдөр орсон.
Салхины их хурд Өндөршил, Дэлгэрхангай сумдад 8 м/сек, бусад нутгаар түр зуур 10 - 21 м/секунд хүрч 1 - 5 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.
Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд малчид отор нүүдэл хийх, мал саах, гар тэжээл бэлтгэх зэрэг ажил явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамж хүрэлцээтэй. Бэлчээрийн ургамал хазаар, таана, хялгана үрийн боловсролтын үе шатанд ургаж байна, ургамлын өндөр дунджаар 7-24 см, ургамлын ургалтын байдал Хулд урд зүгээс бусад нь, Луус, Адаацаг сумын баруун зүг, Сайхан-Овоо сумдад хэвийн буюу нийт нутгийн 20 гаруй хувь, бусад нутгаар дунд зэрэг буюу нийт нутгийн 80 орчим хувь байна. Түрүү 10 хоногт хур бороо нийт нутгийг хамарч орсон учир зуншлага сайжирсан.
Цаг агаарын нөхцөл байдал халалтаас үүссэн түр зуурын аянга цахилгаантай аадар борооноос малчид, ард иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тойм бичсэн: ЦУОТХэлтсийн ХААЦУ инженер Б. Болортуяа.